News Paparazzi: Ерөнхий сайд асан С.Баярт ТАВАН ЖИЛИЙН хорих ял оноож, 5 тэрбум 580 сая төгрөгийг хураахаар шийдвэрлэв

Moderator
2020/07/23

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан.

Улмаас долдугаар сарын 06-ны шүүх хуралдаанаар С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, тэдэнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл С.Баяр нарыг гэм буруутайд тооцож, ялын тогтоолыг уншиж танилцууллаа. Ингээд С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноолоо. Мөн С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 174.221.136.197
    2020/07/24

    Bolj muuu hogiiig... 10 jil uguh baisiiin... tsalintai ni duitsehuitseees busad olson buh orlogiiig ni huraaah baisiiiin

    Хариулах
  • 202.9.46.187
    2020/07/23

    Шүүх одоол эх орон ард түмнийхээ талд ажилж эхэллээ өшөө олон жилээр яллаж бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй 39 он шиг бүгдийг нь буудсан ч багадхаар луйварчид шүү одоо хүзүүдоржийн бүлгийг өндөр яллах хэрэгтэй

    Хариулах
  • 98.113.248.233
    2020/07/23

    Ene bol ololt amjilt!

    Хариулах
  • 202.9.46.105
    2020/07/23

    Цаана нь хэдэн тэрбум үлдэж байгаа бол.Хөгжил гацаасан нийгмийн баялаг хуйвалдан хулгайлсан бүх хүмүүст хариуцлага тооцоосой шүүх засаглалдаа бид итгэж байна амжилт хүсье.Монгол төр ариун байж төрийн жинхэнэ хар хүмүүс олноор төрөх байхаа.

    Хариулах
  • 202.179.27.7
    2020/07/23

    Шүүх ямарч байсан шийдвэрээ гаргасан.Энэ чинь хамгийн том ололт шүү Хэрэгсэхгүй болгоод хаячихвал яах юм вэ.

    Хариулах
  • 39.7.231.227
    2020/07/23

    Монгол улс алдсан мөнгөө олж авч өрөө төлж болноо

    Хариулах
  • 66.181.161.102
    2020/07/23

    Үнэн болвуу

    Хариулах