ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит цаг үеийн мэдээллийг хүргэж байна. /2020.07.23/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны 07-р сарын 22-нд ХӨСҮТ, Дархан Уул аймгийн салбар лабораториудад нийт 426 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Австралиас ирсэн 48 хүн, Токио-УБ-ын онгоцоор ирсэн 261 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Тэр хүн 34 настай эмэгтэй 15 хоног эмчлэгдэж, тусгаарлах байранд шилжсэн. Монгол улсад батлагдсан тохиолдлын тоо 287 бүртгэгдсэнээс эдгэрсэн 214 боллоо. Эмчилгээнд 73 хүн байна. 63 хүн хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт тандалтад байна.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирус халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 101 мянган хүн халдвар авч, 622 мянга гаруй хүн нас бараад байна.
Гурван сарын хугацаанд нэг саяар өвчлөл нэмэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 4-5 хоногт нэг сая хүн халдвар авч байна. Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар ирэх арваннэгдүгээр сар гэхэд бүгд маск зүүгээд хэвшвэл өвчлөлийг 5000-аар бууруулах магадлалтай гэж үзэж байна.
Манай улстай хил залгаа ОХУ-д 5862 хүн шинээр халдвар авсан бол Тува, Буриад, Читад өвчлөл 19-38-аар нэмэгдлээ.
Өнөөдрийн /2020.07.23/ байдлаар Монгол Улсад 2958 хүн ажиглалтад ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 68 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсанд 147, шуурхай аппликейшнд дөрвөн хүн холбогдож коронавирус халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна