News Paparazzi:ИТХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 16-наас түр зогсооно

Moderator
2020/07/22

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ оны ирэх 10 дугаар сарын 15-нд улс даяар болно. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-наас түр зогсоох талаар УБЕГ-аас мэдээллээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.1-т, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасны дагуу шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу 10 дугаар сарын 16-нд сэргээнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна