Энэ оны 2-р улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд 7 дугаар сарын 8-ны дотор бүртгүүлсэн иргэд 2 дугаар улирлын буцаан олголтоо авна. Нийт 901 мянган иргэнд 38.2 тэрбум төгрөгийг буцаан олгоно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож буй. 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгосон юм. Ингэхдээ нэгдүгээр улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй гэж Татварын ерөнхий газраас мэдээлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна