News Paparazzi: Б.Ундармаад холбогдох шүүх хурал ӨНӨӨДӨР болно

Moderator
7 цаг 38 минутын өмнө

Нийслэлийн прокурорын газраас Б.Ундармаа /УИХ-ын гишүүн асан/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт 2020 оны тавдугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан нэг удаа хойшилсон. Улмаар Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр буюу 2020 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт товлогдсон юм.  Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. 

Улс төрд нөлөө бүхий этгээд нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэгт яллагдсан юм


Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 82.154.164.107
    2020/07/23

    Гол нь ард тvмний эрх ашгийг хохироож, улсын хегжилд санаатай саад учруулсан ноцтой vйлдэлийн хохиролыг бодитойгоор нехvvлэн,эдгээр бvлэглэсэн эрх ашгийн сонирхолтой,Албан тушаалын эрх vvpгээ хязгааргvй эдлэгчдийн херенгийг хурааж монгол улсын ер зээлийн дарамтыг дарахад зохицуулан зарцуулах нь Цаг vеийн байдалд нийцнэ.

    Хариулах
    • 202.21.108.141
      2020/07/23

      Yg

  • 66.181.185.46
    2020/07/22

    370 гаруй тэрбум төгрөг хаачив

    Хариулах
  • 103.229.122.15
    2020/07/22

    Sanguudiin mungiig yasan be hohirlig yaraltai baragduul herese hetersen shunal ....denduu udlaa odoo uneniig il bolgoj ter ih alga bolgoj ugui hiisen mungu tugrugiig tuluulj baragdulj zohih yal zemiig ni uuruuljdee shuhiig harya

    Хариулах
  • 202.126.89.116
    2020/07/22

    Бүх хөрөнгийг нь хурааж улс болон ард иргэдэд учруулсан хохирлыг нь барагдуул

    Хариулах
    • 202.21.108.141
      2020/07/23

      Demjij ba

  • 103.26.195.71
    2020/07/21

    Зүгээр л төөрөгдүүлэх зүйл анги

    Хариулах
  • 103.26.193.39
    2020/07/21

    Niigmiin daatgaliin mongiig tolvvleh

    Хариулах
  • 202.126.90.62
    2020/07/21

    Арай дэндүү их шуналтай муухай хүмүүс хөрөнгийг нь хураах хэрэгтэй Нийгмийн даатгалын мөнгийг банканд оруулж их мөнгө угаасан биздээ үүнийг тодорхойлж улс авах нь зүйтэй

    Хариулах
    • 202.126.89.198
      2020/07/22

      Хэтэрсэн шунал

  • 66.181.185.70
    1 цагийн өмнө

    950 хүүхдийн суудалтай 12 сургууль барих мөнгийг ганц авгай хударчихлаа гэж үү

    Хариулах
  • 202.126.90.92
    2 цагийн өмнө

    хөрөнгийг нь хураалдаа.нийгмийн дааьгалын мөнгө яасан бэ? ард түмний амьдрал үнэхээр хэцүүхэн л байна шдээ

    Хариулах
  • 202.9.40.147
    3 цагийн өмнө

    balair har shunaliin buzriig yallaj bvh hurungiig ni huraa idsen shigee hvn hulduu chirehgvi shoronluu zail

    Хариулах
  • 122.201.24.139
    3 цагийн өмнө

    Улсыг хохиролгүй болгох нь л чухал болохоос хүний муу үзэх нь чухал биш

    Хариулах
  • 66.181.188.123
    4 цагийн өмнө

    MAN n ih hurld suusn huuhnud hogiin muuhai namchrhsn deerlhu yamrch chadvargui .

    Хариулах
  • 192.82.74.63
    4 цагийн өмнө

    банкинд нь байсан тѳрийн мѳнгийг яасан бэ..

    Хариулах
  • 202.179.24.198
    4 цагийн өмнө

    Ene baliar shunaltai emegtein horongiig huraaj horiuchee

    Хариулах
  • 202.55.188.83
    5 цагийн өмнө

    ждү авсан нь бүгд яллуулах ёстой

    Хариулах
  • 66.181.161.69
    5 цагийн өмнө

    Дараа дараагийн гэмт хэрэгтнүүдийг ингэж ээлж дараалан хуулийн хараиуцлага шударгаар хүлэнлгээрэй

    Хариулах
  • 139.5.216.174
    5 цагийн өмнө

    Шудрага шүүх л хэрэгтэй үнхээр нөлөөлөөд авсан бол өгөх ёстой ялыг нь өгөөд явуулаарай эд хөрөнгөийн хураах хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.89.162
    6 цагийн өмнө

    Mongoliin shuuh prokuroriin baiguullaga hezee shudraga ajilj bsiinbdee!!!Mungotei humuusd uilchildegguishde.Hu dlaa dahij hoishilj bgaal huun heleltseh hugatsaa duussan gd haagdaad duusah bhoo!!!Avilga heel hahuuliar yal avch taslagdsan hun bdiimu er n???!!!

    Хариулах