Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад түрээсийн орон сууц өмчлөх батламж гардууллаа

Moderator
2020/07/03

Дэлхий нийтээр тархаад буй коронавирус “Ковид-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад Монгол Улсын Засгийн газрын “Төрийн алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр”-ийн хүрээнд түрээсийн орон сууц өмчлөх “БАТЛАМЖ”-ийг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2020.07.03/ Тээврийн цагдаагийн албаны төв байранд зохион байгуулагдлаа. Энэхүү түрээсийн орон сууц өмчлөх “Батламжийг тус албаны 25 алба хаагчдад гардуулав. Мөн арга хэмжээний үеэр ХЗДХЯ-ны шагнал “Цагдаагийн алдар; тэмдэгээр 4 алба хаагч, “Хүндэт жуух; бичгээр 2 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бусдыгаа манлайлан ажилласан алба хаагч нартаа ажлын амжилт хүсэн ерөөе.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.215
    2020/07/04

    Маш оновчтой зөв шийдвэр гаргасан Та бүхэндээ баярлалаа

    Хариулах
  • 66.181.160.78
    2020/07/03

    Маш сайхан мэдээ байна баяр хүргэё

    Хариулах