Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин урсгал сөрж яваад цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолооч эмэгтэйг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гарч, жолоочид 2.9 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Эргэн сануулахад, тавдугаар сарын 1-ний өдөр 07:50 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутагт Nissan Note маркийн автомашины жолооч А нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрөх явах үед нь Цагдаагийн алба хаагч зогсоон шалгасан.
Энэ үед тухайн иргэн Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, улмаас биед нь халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байсан юм.
Хэргийн талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Н.Шинэбаатар
"Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон.
Тодруулбал, тухайн иргэнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч А-д 2,900 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 2.9 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.
Иймд хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний дүрмээ чанд сахин, цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.21.108.166
ovoo orkuu gui yu
Хариулах104.181.0.122
Урсгал сөрнө гэдэг ойлголт яаж гардаг байнаа. 2.9 саяаар торгох бол инээд л байна торгуулийг өндөр болгох хэрэгтэй. Америкд бол зам дээр ажиллаж байгаа ажилчин албан хаагч нарыг гэмтээвэл $10.000 т торгох буюу 10 жилээр хорьдог
Хариулах143.176.142.132
ursgal sorno gedeg chini mash ondor ersdeltei , tom osol garna shu de , shiitgel baga baina jolooniih ni erhiig hasah heregteisht
Хариулах202.9.46.248
Хохино муу гичий
Хариулах66.181.184.82
Цагдааг зодсон нь ямар төлбөр байх ёстой юм түүнийг нь барагдуулах хэрэгтэй шүү хэн омогтой хүүхний гарын бай биш
Хариулах143.176.142.132
unemlehii ni huraahgui yaasiim be, ursgal sorno gedeg chini mash ersdeltei shu de erguu ynhan be
Хариулах66.181.161.85
zuv. buur horih heregtei. uurtai omogtoi bolgon n tsagdaag zodood baih hereguu
Хариулах