УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бүх хэсгийн хорооноос ирсэн ажиглагч нарын дүн СЕХ-ны дэлгэцээр цацсан дүн мэдээтэй зөрж байгаа тул үүнийг нягтлах ажлын баг гаргаж ажиллаж байгаа талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэв.
Тэрбээр, "Энэ удаагийн сонгууль ирээдүйн 30 жилийг тодорхойлох суурь байсан гэж иргэд итгэл найдвараа тавьсан. Ардчилсан нам хуулийн хүрээнд сонгогчдын эрхийг зөрчихгүй хүндэтгэлтэй оролцъё гэж шаардаж байсан. Гэтэл сонгуулийн дүн гарсны дараа сонгогчид маань гар утас, цахим шуудан, фэйсбүүк захидлаар бидэнд хандаж "бид хороо, орчин тойрныхоо хүмүүсийг мэднэ, бидний үр дүн өөр гараад байна, бидний санал хаачсан бэ" гэх зэргээр асууж байна. Ардчилалын суурь зарчим хуулийн хүрээнд явах ёстой. Тиймээс бид шуурхай ажлын баг байгуулан ажиллаж, эхний дүгнэлтээ гаргасан. Хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна" хэмээв.
СЕХ-ноос санал хураалтын явцад функцын алдаа гарсан гэдгээ мэдэгдсэн гэдгийг тэрбээр мэдээлэлдээ дурдаад, өөрсдийн ажлын багтаа сонгуульд өрсөлдсөн бүх нам, эвсэл бие даагчдын төлөөллийг оролцуулахаар урив. Мөн эрх баригч МАН-ын төлөөллийг ч хамтарч ажиллахыг хүссэн юм.
"Үр дүн бүгдэд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Ингэхдээ, тоо баримтаар нотлогдох ёстой. Гэтэл тоо баримтууд зөрөөд байна. Тиймээс хамтарсан ажлын баг гаргаж энэ асуудлыг нэг тийш нь шийдье. Үгүй бол иргэдийн итгэл сэргэхгүй, эргэлзээ тайлагдахгүй" хэмээн АЗХ-ны С.Эрдэнэболд мэдээллийн үеэр тэмдэглэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
96.9.85.92
https://dewaslot888. powerappsportals.com /
Хариулах103.14.38.132
Бие даан нэр дэвшигч Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ. Монополийн хууль зөрчиж нэр дэвшсэн хүмүүс сонгогдох нь маш буруу зүйл. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хий. Улс төрд хууль хэрэгжих ёстой. Сонгуулийн ерөнхий хороо буруу ажилласан. Хуулийг хэрэгжүүл. Энэ чигээрээ явбал УИХ-д дандаа сэтгүүлч, сурвалжлагч, нэвтрүүлэгч нар сууж байх болно шүү. Нөгөө шинжлэх ухаан, технологийн салбарын төлөөлөл хаана байна вэ.
Хариулах202.9.46.196
Дахин сонгууль хий
Хариулах103.229.121.179
Дахин сонгууль өгч,гараар тоолох нь зөв шийдвэрт хүрнэ гэж иргэн би бодож байна.
Хариулах192.82.72.152
Улс эх орон ард иргэдээ бодооч э/з мөнгө байхгүй ядуучууд улам олон махаа авч чадахгүй яс захаас авч хоног өнгөрүүлж бна. Залуусыг буруугаар үймээнд турхирхаа боль
Хариулах203.91.115.55
цэвэр луйвар байна
Хариулах