Н.Номтойбаярын гэм буруугийн шүүх хурал товлосон хугацаагаар маргааш болно.
Н.Номтойбаярт өнгөрсөн сарын 28-ны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан юм. Тодруулбал, Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлтэй прокурорын баримт, хүсэлтийг харгалзан шүүх дээрх шийдвэрийг гаргажээ.
Өнгөрөгч зургадугаар сарын 17-нд Н.Номтойбаярын гэм буруугийн шүүх хурал эхэлсэн ч маргааш буюу зургаадугаар сарын 26-ныг хүртэл хойшлогдсон юм. Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуулийн 29-р тойрог буюу Хан-уул дүүрэгт нэр дэвшээд байсан юм. Тухайн өдөр түүний өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй билээ.
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Түүнийг төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө авах үед худал мэдүүлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн гэх хэргээр хуулийн байгууллага шалгаж байсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
109.41.130.181
Nadad Nomt ugaasaa tlgdd bid gereeree tuuniig demjsen
Хариулах