Экологийн цагдаагийн албанаас зургаадугаар сарын 19-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах Туул, Сэлбэ, Улиастайн гол орчимд хяналт, шалгалтаар ажиллахад голын эрэг буюу усны сан бүхий газарт иргэд тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулж байгаа 15 зөрчлийг таслан зогсоож, хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авч, шийтгэл оногдууллаа.
Тус албанаас энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор нийслэлийн усны сан бүхий газруудаар тогтмол хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байгаа хэдий ч дээрх зөрчил тасрахгүй, иргэд орчноо бохирдуулах явдал улам бүр нэмэгдсээр байна.
Байгаль эх дэлхийгээ хайрлах, цэвэр орчинд амарч зугаалах боломжийг та бид өөрсдөө бий болгоно гэдгийг иргэн бүр ухамсарлаж ойлгох шаардлага тулж ирснийг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай