Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 3.2 тэрбум төгрөгийн өртгөөр шинээр барьсан цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг усны машинаар зөөж байна гэх шүүмжлэл гараад байна.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж тайлбар өглөө.
Тэрбээр “Шинэ усан оргилуур төвийн төвлөрсөн шугамд холбогдсон. “Централ таур”-ын урд дахь төвлөрсөн шугамтай холбосон юм шүү. Тэгэхээр ус зөөх ямар ч шаардлагагүй. Сонгуультай холбогдуулан иргэдэд албаар буруу, ташаа мэдээлэл тараагаад байх шиг. Өдөр, шөнөгүй ажиллан, зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн Нийслэлийн хот тохижилтын газрын ажилчид бид харамсаж байна.
Усан оргилуурын бохирын шугам, мотор руу 20 гаруй арчуур хийн бөглөчихсөн байсан. Тэгээд бид угаалга, цэвэрлэгээг хийсэн. Цэцэрлэгийн тохижилт, явган хүний замыг даралттай усаар угаах, цэвэрлэх ажлыг л өчигдөр хийсэн. Үүнийг мушгиад, төвлөрсөн шугамд холбогдоогүй гэж буруугаар ойлгоно гэж ёстой төсөөлсөнгүй.
Энэ усан оргилуурыг Улсын комисст хүлээлгэж өгөн, нээлтээ хийгээд удаагүй байна. Цар тахлын үед олныг цуглуулахгүйн тулд өчигдөр нээлтээ даруухан хийлээ. 3.2 тэрбум төгрөгөөр энд маш олон бүтээн байгуулалт хийсэн юм шүү. Цэцэрлэгийн зүүн, баруун талд байх нойлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өрөө бий. 1.6 га газрын ногоон байгууламжтай, газар доогуур усжуулалтын системтэй” гэв.

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай