Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооноос, цар тахлын үед наадам зохион байгуулахтай холбоотойгоор Монгол үндэсний бөхийн холбоонд чиглэл хүргүүлжээ.
Тухайлбал, Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг зургадугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхчүүдийг биечлэн байлцуулан бүртгэх юм байна. Барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалт зэргийг хувийн зүгээс бэлтгэх, харин ажиллах цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргах. Мөн барилдах бөхчүүд гэр бүл, ойр дотны найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь зэрэг ямар ч хүнийг наадмын талбай руу явах автобусанд дагуулж орохгүй байх гэх зэрэг зааврыг гаргажээ.
Харин бөхчүүд, аймгийн галуудад хандан үндэсний бөхийн барилдаан, уламжлагдан ирсэн жаяг дэг, хүчит бөх, бөхийн гараа дэвээ, ам угтуул авах ёс, бөхийн өмсгөл хувцас хэрэглэл, бөхчүүд хоорондын эерэг сайхан харилцаа зэргийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх гэх зэрэг доорх чиглэлүүдийг өгчээ.

Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна