Өнгөрсөн жил наадамд түрүүлсэн, улсын аварга Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Улмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид өргөн барьсан юм. Үүний сацуу Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарт унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ.
Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой яваагаа хэлсэн.
Өмнө нь хэд хэдэн удаа хойшлоод байсан Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр болов. Өмнө нь тэрбээр шүүх хуралд өөрөө оролцох хүсэлт гаргасан тул хойшлуулсан.
Энэ удаа өөрөө мөн ирээгүй, “АТГ-т шалгагдаж буй тул хэргийг нь түтгэлзүүлж өгнө” гэсэн хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Улмаар өнөөдөр хуралдан, Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Нийслэлийн шүүхээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус шүүхээс Э.Оюунболдын цол, чимэгийг хурааж барилдах эрхийг нь хоёр жилээр хасах Баяр наадмыг зохион байгуулах комиссын хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ. Мөн Э.Оюунболдод унасан бөхчүүдийн цол, чимэгийг нөхөж олгох зүйтэй гэж үзлээ гэв.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа