АТГ-аас Улсын онцгой комиссын нэр бүхий албан тушаалтан, ажилтнуудыг тусгай үүргийн онгоцоор гаднын орнуудаас иргэдийг татахдаа албан тушаал, танил талдаа үйлчилсэн, авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлснийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, БНСУ тэргүүтэй орнуудаас “Тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх оронд нь татан авахдаа нэрсийн дарааллыг удаа дараа өөрчлөн УИХ-ын гишүүн, улстөрчдийн эхнэр, хүүхдүүд, ах дүү, хамаатан садан, нэр нөлөө бүхий албан тушаалтан, бизнесмэнүүд, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нислэгт багтаан бага насны хүүхдүүд, эмчилгээний журмаар гадаадад зорчоод коронавирусийн хөл хорионы улмаас гадаадад гацсан өвчтэй иргэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нислэгээс хассан. Үүний цаана авлига өгсөн үйлдлүүд байх магадлал бүхий баримтууд бий” хэмээн АТГ-т иргэд удаа дараа гомдол гаргасан байна.
Үүний мөрөөр өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн мэдээлэл, УИХ-ын гишүүд, нэр дэвшигчидтэй холбоо, хамаарал бүхий иргэдийн жагсаалтыг АТГ-аас гарган шалгаж байгаа аж.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай