Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нас барсан. Цагдаагийн ерөнхий газраас талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлээгүй, уучлалт гуйгаагүй мөн хэргийг нуун дарагдуулахыг оролдсон гэх мэдээлэл бий.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн албан хаагч нас барсан нь үнэн. Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байхдаа бие нь муудаад муудаж, эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Талийгаач фитнесээр хичээллэдэг тамирчин хүн байсан.
Зүрх нь ачааллаа дийлээгүй гэх урьдчилсан таамаг бий. Гэхдээ шүүх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй байгаа. Журмын нөхрөө алдсан уг харамсалтай хэргийн учир шалтгааны нарийвчлан шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас нас барсан алба хаагчийн ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байгаа. Ямар нэгэн дарамталсан асуудал байхгүй” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна