АНУ-д "Би амьсгалж чадахгүй байна" эсэргүүцлийн жагсаал 75 хотод, зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Зарим хотод тайван жагсаал болж буй бол заримд нь барилга байгууламжийг шатааж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж байгаа юм.
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мужийн захирагч нартай видео хурал хийж захирагч нарыг “сул дорой хүмүүс”, “хатуу байж чадсангүй” гэх зэргээр шүүмжилж, үймээн самууныг хэрхэн зогсоох арга замыг хэлэлцсэн байна.
Дональд Трамп “Та нар хүмүүсийг мөрдөж, баривчилж, 10 жил шоронд суулгавал дахиад ийм явдал хэзээ ч тохиолдохгүй. Бид нийслэл Вашингтонд яг ингэж ажиллаж байна. Цэргийн хүч ашиглахгүй байгаа захирагч нар өөрсдийгөө тэнэг харагдуулж байна” гэж шүүмжилжээ. Хурлын үеэр Трамп нэлээд ууртай байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Баасан гарагийн шөнө олон зуун тэмцэгчид Цагаан ордны хашаанд тулж ирэх үед тусгай албаныхан Трампыг газар доорх тусгай хонгилд нүүлгэн шилжүүлсэн байна.
Нью Йорк Таймс сонин албаны эх сурвалжийн мэдээллээр АНУ-ын ерөнхийлөгчийг хамгаалах зориулалттай уг хонгилд тэр нэг цаг орчим хугацаанд байсны дараа гарсан аж.
Цагаан ордны гаднах жагсаал Баасан гарагийн шөнө оргилдоо хүрсний дараа суларсан ч Ням гарагаас дахин эрчимжиж эхэлсэн байна
ЭХ СУРВАЛЖ: НЬЮ-ЙОРК ТАЙМС
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна