Увс аймгийн Давст сумын морьтой хоёр иргэн шинэ коронавирусний халдварын голомттой ОХУ-ын хил давж буцаж ирэхдээ баригдаж тус аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагджээ.
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дээрх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, "Одоогоор дээрх хоёр иргэнээс коронавирусний шинж тэмдэг илрээгүй. Олон хүний хөдөлмөрийг үгүй хийж болохуйц үйлдэл хийж тахлын өндөр эрсдэлтэй газар зорчсон. Тиймээс ОХУ-тай хиллэдэг аймгийн иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" хэмээн ярилаа.
Тухайн хоёр иргэнийг Монголын долоон офицер, эмнэлгийн ажилтнууд саатуулж, тусгаарлах ажлыг гүйцэтгэжээ. ОХУ-д 24 цагийн дотор 8952 хүн шинэ коронавирусний халдвар авсан байна. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Эрхүү, Чита мужид өвчлөл 27- 168-аар нэмэгдсэн аж. Тухайлбал, Эрхүү хотод халдварын 168 тохиолдол шинээр нэмэгдсэн буюу өмнөх өдрийнхөөс 108-аар ихэсчээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь