Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан орон тооны болон орон тооны бус зөвлөхүүд чөлөөлөгджээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа, Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нарыг чөлөөлсөн байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх П.Нүрзэд, А.Адъяасүрэн, Р.Булгамаа, О.Амгаланбаатар нарыг чөлөөлжээ. Тэднийг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр болж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нь баталгаажсан тул түр хугацаагаар чөлөөлсөн юм байна.
Ийнхүү энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгчтөй ойр ажиллаж байсан найман ч хүн тоосоо өргөх болов.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа