News paparazzi: Он гарснаас хойш 451 хүүхэд биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбайд тоглож байгаад гэмтжээ

Moderator
2020/05/29

 

Өнгөрсөн долоо хоногт бид "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрөөрөө орон сууц дундах хүүхдийн тоглоомын талбайн стандарт байдаггүй, аж ахуйн нэгж байгууллагын үзэмжээр л хийгддэг тухай асуудлыг хөндөж байсан билээ. Яг энэ сэдвийг хөндсөний дараахан 10 настай охин тоглоомын талбайн савлуурт дарагдаж гэмтсэн тухай мэдээлэл гарсан. Сэрэмжлүүлсээр байтал ийм золгүй тохиолдол хүүхдүүдийг хүлээсээр байх уу?