Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд өнөөдөр 17:00 цагийн үед 8-12 насны дөрвөн хүүхэд живж нас баржээ. Тус газрыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан аж.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн онцгой байдлын албаны аврах баг эхний хүүхдийг уснаас гарган авч, шаардлагатай тусламж үзүүлсэн ч эндсэн байна. Дөрвөн хүүхдийн цогцсыг уснаас гаргаж авсан ба яг одоо цагдаагийн байгууллага ослын газарт ажиллаж байгаа аж.
Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 3 хүүхэд тогтоол усанд живж нас барсан хэргийг шалгаж, ажиллаж байна"гэлээ.
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ
COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ