УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх чиглэл өглөө. Тэрбээр “Цар тахалтай тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийг иргэдэд танилцуулах, сурталчилах үүргийг УОК-т өгч байна. Бид гадаад байгаа иргэдээ татан авсаар байна. Нэгдүгээр сараас хойш 72 мянган иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Тэднээс 62 мянган иргэнийг зохих журмын дагуу Монголд авч ирсэн. Гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч байгааг бид ойлгож байгаа. 10 мянган хүнийг нэг дор авч ирэх боломж, бололцоо бидэнд байхгүй.
Бид улс үндэстнийхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Бид цаашид шат дараатай татаж авна. Би ганц зүйлийг хэлж чадна. Монгол Улс хилээ нээхгүй. Хэзээ нээхийг одоо хэлэх боломжгүй. Халдварыг бүрэн дарсны дараа тэгэх боломж бүрдэнэ. Коронавирусийн халдварыг бүрэн эдгээх увидастай вакцин, эм тариа гарсан үед л хилээ нээнэ, хөл хориог цуцална” гэлээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь