Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн нутаг дэвсгэрт Ховд голын усанд нэг гэр бүлийн 3 иргэн живсэн харамсалтай явдал энэ сарын 20-ны өдөр гарлаа. Иргэд усанд осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн тухай 10:30 цагт иржээ. Дуудлагын дагуу очсон тус газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 10:55 цагийн орчимд Өлгий сумын харьяат иргэн А /70 настай, эрэгтэй/, Е /33 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/ нарын цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газарт өгсөн байна. Тухайн иргэдийн хувьд нэг нэгнээ аврах гэж оролдож байгаад бүгд амиа алджээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь