Хятадад гарсан Коронавирусын тархалт одоогоор дэлхийн 26 улсад бүртгэгдээд байна. Улс орон бүр өөр өөрийн арга хэмжээг авч, энэхүү вирусыг тараахгүй байх тал дээр тодорхой арга хэмжээнүүдийг аваад байна. ДЭМБ-аас хэдхэн хоногийн өмнө онц байдал зарлав.
Дэлхий нийтийг цочроогоод буй үхлийн аюулт вирусын хажуугаар Короновирусын өлгий гэгдээд буй БНХАУ-ын Хэбэй мужийн ойролцоох Хунань мужид шувууны H5N1 ханиад мөн дэгджээ. Шувуунаас хүнд халддаг тус томуугийн улмаас Хунань мужийн нэгэн фермийн 7850 тахианы 4500 нь үхжээ. H5N1 халдвар дэгдсэний дараа орон нутгийнхан 17 800 гаруй шувууг устгаад байгаа юм байна.

Өнөөдөр гэхэд ОХУ, Хятадаас ирэх болон Хятадад очих төмөр замын бүх үйлчилгээгээ зогсоогоод байна. Өөрөөр хэлбэр гахай, тахианы мах татан авалт нь зогсож эхэлсэн бололтой.
Харин Монгол улсын хувьд одоогоор өмнөд хөршөөс хүнсний бүтээгдэхүүний импортоо зогсоогоогүй байгаа бөгөөд энэ талаар МХЕГ-ын эрүүл ахуйч Т.Төмөрбаатараас тодруулахад: "Одоогоор бараа татан авалт хэвийн явагдаж байгаа. Ямар нэгэн шийдвэр гараагүй, гахай, тахиан махны импортыг зогсоох эсэх талаар яригдаж байгаа" гэлээ.
Ниргэсэн хойно нь хашхирахгүйн тулд яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй болов уу. МУЗГ нэгийг бодож суугаа болов уу.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа