Асрамжийн газраас хүүхэд алга болсон байж болзошгүй гэсэн асуудлаар нэгэн мэдээллийн сайтад иргэн хандаж ярилцлага өгсөн.
Тухайн иргэн 10 жилийн өмнө 10 настай хүүхэд нэг нас хүрээгүй жаахан хүүхэдтэй хамт гудамжинд гуйлга гуйдаг байсан ба хүүхдүүдийг ээжийнх нь зөвшөөрөлтэйгөөр Манна асрамжийн газарт хүргэж байсан тухайгаа ярьсан юм. 10 жилийн дараа Манна асрамжийн газраас хүүхдүүдийн сургийг гаргахаар холбогдсон боловч мэдээлэл өгөөгүй байна.
Харин Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өчигдөр "Хүүхдийг асрамжийн газар өгснөөс сарын дараа эмээ өвөөд нь хүлээлгэн өгсөн гэж байна. Маргааш эцэслэн тодруулаад хариу өгнө" гэсэн бол өнөөдөр "10 жилийн өмнө асрамжид өгсөн хүүхэд алга болсон байж болзошгүй" гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. Энэ дагуу цагдаагийн байгууллага шалгасан. Тухайн хүүхэд Сонгинохайрхан дүүрэгт ээж дүү нартайгаа хамт амьдарч байгаа юм байна" гэжээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь