Эрдэнэс тавантолгойн 1,072 хувьцааны дансаа нээлгэсэн нэг сая 700 мянган иргэн байгаагаас дансаа баталгаажуулсан, бүртгэлийн асуудалгүй гэх сая орчим иргэний хувьцааны ногдол ашгийн мөнгийг “Эрдэнэс тавантолгой” ХК эхний ээлжид төрийн сангийн данс руу шилжүүлсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл ногдол ашгийн мөнгийг иргэдийн данс руу хэзээ шилжүүлэх болон эхний ээлжид шилжүүлсэн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэх боломжтой эсэх талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэргэжилтэн Т.Төгөлдөр “Засгийн газраас иргэдийг ялгаварлахгүйгээр бүгдэд нь нэгэн зэрэг олгоно гэсэн бодлого барьж байгаа юм билээ. “Эрдэнэс тавантолгой” ХХК-аас одоогийн байдлаар 60 тэрбум төгрөгийг төрийн сан руу шилжүүлсэн гэсэн. Үлдсэнийг нь хэзээ шилжүүлэхийг мэдэхгүй. Засгийн газраас хувьцаа эзэмшиж буй бүх иргэн, аж ахуйн нэгжийн хувьцаанд ногдох ногдол ашгийн мөнгө нь бүрэн гүйцэт Төрийн сан руу шилжсэний дараа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг нь тараана гэсэн шийдвэр, бодлоготой байгаа гэсэн. Хугацааны талаар бид тодорхой хэлж мэдэхгүй байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь