СОНГУУЛЬ-2020
Боломж хулгайлагч хэмээн цоллуулаад авсан АН-ын даргын зөвлөх З.Энхболд тэргүүтэй БЗД-ийн 22-р тойргийг онцолж байна. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатын нэр дэвшихээр горилж байсан БЗД-ийн 22-р тойрогт түүний оронд З.Энхболдлыг нэр дэвшүүлэхээр АН шийдвэрлэсэн. Үүнд М.Тулгат сэтгэл дундуур яваагаа илэрхийлж З.Энхболдыг “Боломж хулгайлагч” хэмээн цоллоод амжсан юм.
Энэ тойрогт улс төрийн боломж хулгайлагчаас гадна иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮ-чин гишүүн ч нэр дэвших юм. ЖДҮХС-аас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгагдсан УИХ-ын гишүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэр багтана. Угтаа намын дарга нь “ЖДҮ, 60 тэрбум”-д холбогдсон гишүүдэд мандат өгөхгүй хэмээн мэдэгдэж байсан ч ЖДҮ-д холбогдсон 49 гишүүний дийлэнх нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх аж.
Уг тойрогт З.Энхболдтой өрсөлдөнө хэмээн хэдэн жилийн турш ярьж ирсэн эдийн засагч Л.Наранбаатараас гадна ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр болон хуульч М.Ичинноров нар энэ тойрогт өрсөлдөнө.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь