Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэлхийн оюуны өмчийг эзэмшигч, монгол зураач Доржжадамбын Эрдэмбилэг хүмүүний хорвоогоос ангижран, тэнгэрийн орноо Их эзэн Чингис хааныхаа дэргэд, ирэх цагийн "Их Майдар" бурханыхаа урланд залран туурвихаар хүний хорвоог гэрэлтүүлэн гэгээрүүлэх ур ухааны мэлмийг нээхээр чинад одов.
Д.Эрдэмбилэг Монгол Улсынхаа нэрийг Эзэн хааныхаа догшин дүрийг, бурхадынхаа амар амарлангуйг Цонжин болдогийн "Чингис хааны морьт цогцолбор", Майдар хотын "Их майдар" цогцолбор, Хэнтийн андын тангараг өргөх "Андлалын өргөө", Дэлүүн болдогийн "Газрын тахилгын сүм"-ээр тамгалан үлдээжээ.
Та бидэндээ "Морин хуур" уран барилгын цогцолбор, мянга нэг зуун жаран хоёр алд өндөрт үүлэн чинад орших монгол хаадын "Тэнгэрийн тахилгын сүм" тэнгэрээс харагдах Монголын их говь хангайг дамнасан "Ногоон морь" төслөө, улс гүрнүүдийн зочид гийчид, эрхэмсэг Монголчуудын найрлан наадамлах "Эмээл дээрх наадам" Хүй долоон худагийн цэнгэлдэх хүрээлэн төслөө зураглан үлдээснийг үнэлж баршгүй.
Тэрбээр Монголынхоо дүрслэх урлагийн урландаа эрдэм өвөрлөж, сонгодог урлагийн төв Москва хотноо дэлхийн уран бүтээлчдийн энд хүрч, "Ногоон морь" арт коллежид эрдмээ түгээж, "Боролдойн урлан"-д найруулгын эрдэмд мэргэшиж, "Хаус дизайн" урландаа сэтгэл оюунаа шингээн туурвиж явсан билээ.
Хүн төрөлхтний оюун санаа, ур чадварын ноён оргил, эш сэтгэгчдийн бахархлын дээд, сорт тэргүүнээ өндөрт өргөсөн авьяастан хөрст дэлхийгээс дүүлэн одсон ч цаглашгүйн цаг хугацаанд мөнхрөх эгэл зураач Доржжадамбын Эрдэмбилэг Та бидний сэтгэлд гэрэлтэн нүднээ харагдах, үл мартагдах уран бүтээлээ үлдээлээ. Бүтээл тань дэлхийн монголчуудын өв болж үлдэв.
Эрдэм дор мөргөмү
Билэгт хүмүүнийг төрүүлсэн эх эцэг дор мөргөмү
Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ, Д.ОЮУНХОРОЛ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ё.БААТАРБИЛЭГ, Л.БОЛД, Ц.НЯМДОРЖ, Д.САРАНГЭРЭЛ, Б.ЭНХ-АМГАЛАН, Р.ДАГВА, С.АМАРСАЙХАН
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна