Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр Энэтхэг улс руу тусгай үүргийн эхний нислэгийг хийнэ. “МИАТ” компанийн нисэх онгоц тавдугаар сарын 18 буюу өнөөдөр 08:50 цаг орчимд Чингис хаан олон улсын нисэх буудлаас Шинэ Дели рүү хөөрөхөөр төлөвлөжээ.
Харин Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас өнөөдөр 18.45 цагт хөөрөхөөр төлөвлөсөн талаар тус улс дахь Элчин сайдын яамнаас мэдээлжээ.
Нийт зорчигчдыг гараар бүртгэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах тул нисэх буудлын гуравдугаар терминальд 14.00 цагаас хожигдолгүй очсон байх шаардлагатай.
Энэтхэг улс руу хийж буй тусгай нислэгээр тэнд суралцаж буй ламхай нар, тэдний асран хамгаалагчид болон эмчилгээ хийлгэхээр явсан иргэдийг авчрахаар болоод байна.
Эх сурвалж: GOGO.MN
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна