Зон Олны намын Бага хурал яг одоо хуралдаж байгаа бөгөөд тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 80% нь эмэгтэйчүүд байх нь тодорхой болжээ. Харин Зон Олны намаас нэр дэвших эрэгтэйчүүдийн дотор Тагнуулын Ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Хурандаа Ш.Амгалангийн нэр яригдаж байгаа гэнэ. Учир нь Хурандаа Ш.Амгалан саяхан Зон Олны намын гишүүнээр элссэн байна. Тагнуулын Ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Хурандаа Ш.Амгалан Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг шүүмжилсэн гэх асуудлаар гэр бүлээр нь 22-ын товчооноос баривчилж, нүүрэндээ баг өмссөн ТЕГ-ын албан хаагчид амь насанд нь халдахыг завдсан, хүч хэрэглэн авч явсан, гэрт нь нэгжлэг хийж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон зэрэг асуудлууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт МАН-аас Зон Олны намд 30 тэрбум төгрөгний санал тавьсан тухай ЗОН-ын удирдлагууд Тусгаар тогтнолын ордны үүдэнд мэдэгдэл хийсэн юм. Хурандаа Ш.Амгалан УИХ-ын ээлжит сонгуульд Зон Олны намаас өрсөлдөх гэж байгаа тухай мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна