News paparazzi: Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

Moderator
2020/05/15

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эхэлж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулсан байсан.  Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл.Хүнийг алах/-ийн 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.