News paparazzi: О.Осоржамаагийн лайв Жастин Бибертэй эн зэрэгцэхүйц “үзэгчтэй”

Moderator
2020/05/13

Цахим орчинг лайваараа “базаж”, залуусын ярианы сэдэв болдог нэгэн бол О.Осоржамаа. Ямар сайндаа л лайваараа хэнэггүйхэн хэлсэн зарим үгс нь трэнд болон дэлгэрч, зураг нь скрийншотод өртөж фотошопчидийн “цангааг” хэсэгтээ л тайлдаг билээ.

Тэгвэл цахим Канадын алдарт дуучин Жастин Бибертэй энэ зэрэгцэхүйц олон үзэгчидтэй гэвэл та итгэх үү. Дуучин залуугийн хийдэг лайвийг дунджаар 34 мянган хүн үздэг байна.

Харин О.Осоржамаагийн лайвыг 33 000 хүн үзсэн удаа цөөнгүй.

Тэд бараг л ижилхэн үзэгчидтэй боловч, нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжээрээ тэнгэр газар шиг зөрүүтэй. Дуучин залууг шүтэн биширч үздэг бол, О.Осоржамааг дооглож, шоглох өнгө аяс түлхүү.

Тэгэхээр магадгүй лайв хийж буй хүндээ бус түүнийг нь үзэж буй хүмүүст асуудал байна.                                                                                                                                                                                эх сурвалж: EGUUR.MN