Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнд 3.2 тэрбум төгрөгөөр “зөөврийн усан оргилуур” барихаар ногоон байгууламж сүйтгэсэн, Төв талбайг тойруулан тавьсан боржин чулуу, Туул голын бургасыг тайрсан зэрэг улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх асуудлаар Авилгын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Хотын дарга С.Амарсайханыг иргэн Э.Одбаяр АТГ-т шалгуулахаар өнгөрөгч сард хандсан. Тэгвэл АТГ-аас С.Амарсайханд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Мөн Урбан иргэдийн форум, Монгол туургатан төв холбоо, Утааны эсрэг ээж аавууд зэрэг ТББ-ууд нэгдэн Хотын дарга С.Амарсайханыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Хотын дарга С.Амарсайханыг Ковид-19 дэлхий нийтийг хамарсан халдварт өвчин гарсан энэ цаг үед улсын төсвийг үр ашиггүй зүйлд зарцуулж байгааг Ц.Уянга, Ц.Пүрэвхүү, Э.Одбаяр тэргүүтэй иргэд хурцаар шүүмжлэн эсэргүүцэж, #SaveUb, Тайрах тусам чинь тарина зэрэг хөдөлгөөнийг өрнүүлж, шүүх цагдаадаа тулаад байгаа юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай