Улсын онцгой комиссын 21 дэх удаагийн хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг улс уруу захиалгат нислэг хийх боломж, нөхцөлийн талаар судалж, танилцуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Өнөөдрийн хурлаар Улсын Онцгой комиссын Шуурхай штаб болон Нийслэлийн Онцгой комиссын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тайлан мэдээллийг сонсож, гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх нь зүйтэй гэж комиссын гишүүд үзлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ-руу захиалгат нислэг хийх боломж, нөхцлийн талаар судлах бөгөөд одоогийн байдлаар тус улсад манай улсын 500 гаруй иргэн бий.
Үүнээс 300 орчим нь ламхай бөгөөд 200 нь бүгд явуулын хүмүүс байгаа талаар тус улсад буй иргэн Ж.Түвшин манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдаад байгаа юм.
Энэтхэг улс энэ сарын 18-ныг хүртэл хилээ хаагаад байгаа юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай