Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх тухай Засаг даргын захирамж гарсан. Нийслэлээс нээгдсэн аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж, хяналт шалгалт хийхэд нээгдсэн баар, цэнгээний газруудад халуун хэмжигч байхгүй, хүн хоорондын зай барих зөвлөгөөг хэрэгжүүлээгүй, эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөгөөг дагаагүй, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг дутуу хийсэн мөн шаардлага тавьсан цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн, зодсон хэрэг гарснаас үүдэж, өнөөдрөөс /2020.05.04/ эхлэн бар цэнгээний газрыг 05-р сарын 31 хүртэл хаах шийдвэр гарсныг хотын дарга С.Амарсайхан хэллээ. Мөн тэрээр НЗДТГ-ын албан тушаалтнууд үүрэгт ажлаа хариуцлагатай хийгээгүй учир өнөөдрөөс эхлэн Тамгын газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээллээ.
"CОVID-19" халдварын үед ажиллах журмыг зөрчсөн баар, цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай