News paparazzi: Дотоодод халдвар тархсан гэх мэдээлэл нь ХУДАЛ

Moderator
2020/05/02

Зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон олон нийтийн сүлжээнд "Улсын онцгой комисс шуурхай хуралдаж байна", "Франкфурт нисэх гэж байсан иргэнээс халдвар илэрсэн, дотоодод вирус тархсан" гэх мэдээлэл тараад буй.

Тэгвэл уг мэдээллийг Улсын онцгой комиссоос няцаалаа.

Шадар сайдын Хэвлэлийн алба болон ЗГХМОНХ-ээс өгч буй мэдээллээр, Улсын Онцгой комисс хуралдаагүй байгаа бөгөөд дотоодод халдвар гарсан гэх мэдээлэл нь худлаа гэв.

Улсын онцгой комиссын хуралдааныг маргааш эсвэл нөгөөдөр товлохоор хэлэлцэж байгаа юм байна.

Улсын онцгой комисс, Засгийн газрын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн урьдчилан сэргийлэх, шинжлэх ажлуудыг тогтмол хийж, өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31 хүртэл сунгаад байгаа билээ.