Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр ээлжит мэдээллийн хурлаа хийж, тусгай нислэгээр иргэдээ татаж авах талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, УОК-оос гарсан шийдвэрээр АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авахаар гурван тусгай нислэгийг хийхээр болсон юм. Тэгвэл эхний нислэлгийг өнөөдөр Сөүлийн чиглэлд хийж, нийтдээ 273 иргэнээ эх оронд авчирлаа.
Уг онгоц Сөүлээс 17:42 цагт хөөрч, Чингис хаан олон улсын нисэх буудалд 20:41 цагт газардсан байна. Маргааш дахин нэг тусгай үүргийн онгоц Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэж, 271 иргэнийг авчрах ёстой. Харин тавдугаар сарын 2-ны өдөр Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 263 зорчигчийг авчрах юм.
Улсын онцгой комисс, Шуурхай штаб, ГХЯ, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ИНЕГ, МИАТ, хил, гааль гээд олон байгууллагын хүчин зүтгэлийн ачаар ийнхүү 273 хүн эх орондоо ирлээ. Тэднийг дүрэм журмын дагуу тусгаарлах байруудад байрлуулна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай