Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.04.30/ нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүдийг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр С.Баатаржав, Б.Баасандоржийг нарыг томиллоо.
Нэр дэвшигч Сайннямбуугийн Баатаржав нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн, бригадын генерал цолтой. Төрийн албанд 30 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1990 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 2004 онд Оросын холбооны Улсын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг удирдлагын хөтөлбөр, 2009 онд Монголын үндэсний дээд сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай