ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин шинэ коронавирустэй тэмцэх ажлын хүрээнд хөл хориог сунгаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр тавдугаар сарын баяруудыг орон даяар тэмдэглэхгүй гэдгийг энэ үеэр мэдэгджээ. Үүнээс гадна Владимир Путин тавдугаар сарын 5 гэхэд тусгаарлалтын дэглэмээс үе шаттайгаар гаргах төлөвлөгөө гаргахыг Засгийн газартаа үүрэг болгожээ. Энэ төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 12-ноос хөл хорионы дэглэмийг сулруулах арга хэмжээ авч эхлэх юм байна.
Оросын Төрийн тэргүүн өчигдөр бүс нутгийн удирдлагуудтай онлайн зөвлөгөөн хийх үеэрээ “Өвчний оргил үе дуусаагүй байна. Бид халдварын шинэ, маш хүнд үеийн өмнө ирээд байна” гэж тэмдэглэжээ. Түүнчлэн эдийн засаг, иргэдээ дэмжих шинэ багц арга хэмжээнд бэлтгэх, цар тахлын дараа эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө гаргахыг даалгасан байна. Ингэхдээ хүний амь нас золиослон байж Оросын эдийн засгаа аврах нь зэрлэг, балмад зүйл гэж Владимир Путин мэдэгдсэн.
Ерөнхийдөө ОХУ цалинтай амралтын өдрүүдээ сунгах нь тодорхой байсан гэж шинжээчид тэмдэглэж байна. Энэ улсын иргэдийн гуравны хоёр нь коронавирусний дэгдэлтээс үүдэн авсан хөл хорионы хатуу дэглэмийг дэмжиж байгаа гэсэн социологийн судалгаанууд ч гарчээ.
Оросын Төрийн тэргүүн цар тахалтай холбогдуулан гуравдугаар сарын 25-нд ард иргэддээ хандан үг хэлэх үеэрээ нэг долоо хоногийг ажлын бус өдрүүд болгон зарлаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх санал хураалтаа хойшлуулахаар болсноо мэдэгдсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 2-нд дахин ард иргэддээ хандаж үг хэлэхдээ, дөрөвдүгээр сарыг бүхэлд нь амралтын сар болгож байгааг зарласан. Энэ хугацаанд иргэдээ цалинтай амраана гэж амласан юм.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна