Шинэ төрлийн коронавирус анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотод халдвар аван эмчлүүлж байсан бүх өвчтөнүүд эдгэрч, эмнэлгээс гарсан тухай тус улсын Эрүүл мэндийн хорооны төлөөлөгч Ми Фэн мэдэгджээ.
Ухань хотын эмч нар, мөн коронавирусийн тархалттай тэмцэхэд туслахаар улс орны өнцөг булан бүрээс ирсэн эмч сувилагч нарын шаргуу хөдөлмөрийн ачаар ийм үр дүнд хүрлээ гэж тэрбээр онцолжээ.
Хамгийн сүүлийн 11 өвчтөн өчигдөр /2020.04.26/ эмнэлгээс гарчээ. Хятад улсад өнөөдрийн байдлаар нийт 63,604 хүн эдгэрч эмнэлгээс гарсан ба үүний 46,452 нь Ухань хотын эмнэлгүүдэд эмчлүүлж байсан хүмүүс юм.
Хятад улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн гурван шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тохиолдлын тоо 82,830 болсон бол нэг хүн нас барснаар энэ өвчний улмаас нас барагсдын тоо 4,633 болжээ.
Эх сурвалж: News.mn
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна