Тоо толгой нь өнгөрсөн 2018 онд 40 орчим хувиар буурч 3800 орчим болоод байсан монгол бөхөн 5000 давж өсөөд байгаа талаар Дэлхийн байгаль хамгаалах сангаас өнгөрсөн нэгдүгээр сард явуулсан тооллогодоо үндэслэн мэдцээлжээ.Түүнчлэн тус сангаас зун нь ган, өвөл нь зуд болсонтой холбоотойгоор 2001 онд бөхөн гөрөөсний тоо толгой цөөрч ердөө 750 орчим болж байсан талаар онцолсон байна.
Хэдийгээр тоо толгой нь огцом буураад байсан ч Дэлхийн байгаль хамгаалах сан болон Монголын Засгийн газрын хамтын ажиллагааны хүчин чармайлтын үр дүнд тоо толгой нь 2014 онд 14 мянга болж өсөж байв. Гэсэн ч ямаан тахал хэмээх мялзан төст өвчин дэгдсэнээр 2017 онд бөхөн гөрөөсний тоо толгой 5000 болж буурсан байдаг. Энэ амьтны тоо толгой буурахад хулгайн ан ч мөн нөлөөлж байгааг
Дэлхийн байгаль хамгаалах сангаас онцолж байна. Дэлхийд ховордсон бөхөн гөрөөсийг устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд энэ амьтны амьд үлдэх чадавхийн талаар нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд үзэж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай