Төв аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 16 алба хаагч, 2 олон нийтийн цагдаа, Зуунмод сумын 6 багийн засаг дарга хэсгийн ахлагч нартай хамтран "Бүлэг бөөгнөрөл" хэсэгчилсэн арга хэмжээг Зуунмод сумын нутаг дэвсгэрт зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд бүлэг бөөгнөрөл үүсгэж, архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг иргэдэд "COVID-19" вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж амны хаалт, гар ариутгагч, ажлын бээлий тарааж, нийтэд тустай хөдөлмөрт иргэдийг уриалж нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийтийн газрын хог хаягдалыг хамтран цэвэрлэсэн байна.
Мөн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрладаг 14 тоглоомын талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэж байсан бага насны хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагчидад хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж, зорилгогүй гадуур сэлгүүцэхгүй байх, амны хаалт тогтмол хэрэглэх, бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байж, гамшгийн үеийн хорио цээрийн дэглэмийг сахин хуулийн хэрэгжилтийг хангахын чухалыг иргэдэд анхааруулжээ.
Долоо хоног үргэлжилж буй энэ арга хэмжээний хүрээнд бүлэг бөөгнөрөл үүсгэдэг айл өрх болон аж ахуйн нэгж, тоглоомын талбай, олон нийтийн газруудад "Бүлэг бөөгнөрөл үүсгэхийг хориглоно" гэсэн зурагт хуудас байршуулсан байна.


Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна