News paparazzi: Жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн өвчтэй тул хэрэг хариуцах чадваргүй гэжээ

Moderator
2020/04/23

Жүжигчин Т.Билэгжаргал мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр өнгөрөгч хоёрдугаар сард  баривчлан шалгаж байгаа. Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх  2020 оны  дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд 2020 оны 5-р сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Учир нь  шүүгдэгч Т.Билэгжаргалыг  сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “... сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэж гарсан тул 5 шинжээчийн бүрэлдэхүүн магадлагааг дахин гаргах шаардлагатай гэж үзсэн байна.