Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Сүүлийн 24 цагт дэлхийн 213 улсад халдвар бүртгэгдэж, 2.4 сая хүн өвчилж 107 мянга гаруй хүн нас барж, 1.6 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна.
-Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: ОХУ-д 24 цагийн дотор 4000 гаруй тохиолдол бүртгэгдэж 44 хүн нас барсан байна. Тус улсад нийт өвчлөл 47 мянга гаруй болсон байна. Буриадад 24 цагийн дотор 28 тохиолдол нэмэгдэж 153 тохиолдол боллоо. Ирэх 2-3 долоо хоногт дэгдэлт оргил үедээ хүрнэ гэдгийг мэдэгджээ. Нэг хүн долоо хоногт нэг удаа гэрээсээ гарахыг анхааруулсан байна. Өвчин эхлээд хөнгөн явцтай байснаа гэнэт хүндэрдэг учраас яаралтай эмнэлэгт хандахыг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд мэдээлжээ. Орос 7.7 сая маск үйлдвэрлэж, хүн бүрийг маск зүүхийг анхааруулж байна. Зургадугаар сарын 1-н гэхэд ОХУ-ын үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакциныг сайн дурын хүмүүст турших юм байна. Энэ нь вакцины хоёрдугаар үе юм байна.
БНХАУ-д эмнэлгээс эдгээд гарсан 161 хүний 22-т нь коронавирус дахин илэрсэн байна. 14-37 хоногийн дараа дахин илэрч байгааг эрдэмтэд анхааруулж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ 341 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 11 сорьцод мөн коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарласан 13 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Одоо ХӨСҮТ-д 154 хүн эмчилгээ хийлгэж, хяналтад байна. Үүрээр 05.00 цагт Интермэд эмнэлгээс нэг сорьц авч шинжилгээ хийлгэж байгаа. Тус иргэн нь 69 настай, амьсгал бачуурсан, сүүлийн долоо хоног ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгаатай, хүнд ирж хэвтсэн. Интермед эмнэлгийнхэн тухайн иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж үзэхэд эерэг буюу коронавирус илэрсэн. Тиймээс ХӨСҮТ PCR-ийн шинжилгээ авсан. Тус 69 настай иргэний хүү БНСУ руу нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 7-ны хооронд яваад ирсэн. Хоёр сар гаруй болсон учраас нууц хугацаанд байсан бол илрэх хугацаа болсон гэж үзэж байгаа. 69 настай иргэнтэй ойр байсан гурван хүнийг тусгаарласан. Үдээс хойш шинжилгээний хариу гарна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай