Ховор амьтны зүйлд багтдаг хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ. Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүллээ.
Урьдчилсан байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас 2020 оны нэгдүгээр сард хууль бусаар агнасан хүрэн баавгайн түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан нь тогтоогдсон аж. Уг хэргийг Монгол Улсын иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо. Мөн дээрх этгээдүүдээс мэдүүлэг авч хүрэн баавгайн найман савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг хийж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай