News paparazzi : Асашёорюү: ХӨСҮТ-ийн ой хэзээ болох вэ, хандив өргөцгөөе

Moderator
2020/04/18

Сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж саяхан Японоос Монголд ирсэн тул журмын дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарлагдаж байгаа билээ.

Их аварга коронавирусний халдварын үед хамгийн өндөр ачаалалтай ажиллаж байгаа тус эмнэлгийн талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа санал бодлоо хуваалцжээ.

Asashoryu Dagvadorj

-Олон аймаг сум түүхт ой гэж хийдэг. Чадах ядахаараа нутаг орондоо хандив өгдөг. Энэ санааг ХӨСҮТ-д хэрэгжүүлэх хэрэгтэй мэт. ХӨСҮТ-ийн ой хэзээ болох вэ? 

ХӨСҮТ-д өнгөрүүлсэн бодол, хоногууд... Чадлаараа бичнэ. Чадахгүй бол Ганчимэгээр бичүүлнэ!!!

Жинхэнэ эгэл бор амьдралтай, жинхэнэ ард түмэн чинь энд байна. Сувилагч, Эмч!!! Баярлалаа ХӨСҮТ минь! Та бүгдийг мөнх хөх тэнгэр үргэлж ивээж байг!