Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын шинэчлэлийн 5 дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн барилгын ажил явагдаж байна. Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Чайна жоу" инженеринг компани ажиллаж байгаа ч COVID-19-ийн халдвараас сэргийлэх хөл хорионы улмаас инженер техникийн ажилтан, операторууд нь манай улсад ирээгүй байгаа.
Харин туслан гүйцэтгэх гэрээний дагуу Монгол улсын зам барилгын 4 аж ахуй нэгж энэ сарын 4-нөөс ажлаа эхлүүлсэн юм. Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллана.
Замын ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолойг суурилуулах ажлууд хийгдэж эхлээд байна.


Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна