УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2020.04.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, холбоотой асуудалд нийгэм эдийн засгийн үр дүнтэй төрийн бодлогыг боловсруулах шаардлага тулгарч байна. Төрөөс оновчтой бодлого явуулах хэрэгтэй. АН-ын гишүүд Монгол Улсын тогтоолын төслийг өргөн барихад бэлэн боллоо. Манай намаас дөрөв дэх тогтоолын төсөл, саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Эрх баригчид үл ойшоосон маягаар хандаж, хайхрахгүй байна. Цар тахалтай тэмцэх асуудал бол аль нэг намын асуудал биш. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой болохоор бүх нам, байгууллага, хүнд хамаатай. Тиймээс гадаадад байгаа коронавирусний цар тахлын улмаар хүнд нөхцөлд орсон Монгол Улсын иргэдтэй холбоотой тогтоолын төслийг боловсрууллаа. Энэхүү тогтоолын төсөлд гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдэд сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тухайн улсад хүнд нөхцөлд байгаа иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулахыг шаардаж, тогтоолын төсөл өргөн барихад бэлэн болж байна. Нэн яаралтай горимоор хэлэлцэж батална гэдэгт итгэж байна" хэмээн онцоллоо.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай