News paparazzi: Маск зүүгээгүй иргэн зөрчлийн хуулиар 150,000 төгрөгөөр торгохоор боллоо

Moderator
2020/04/14

Тусгаарлах байрнаас гараад Эрдэнэтэд таван иргэн гэртээ хариагүй тохиолдол гарсан. Цагдаагийн байгууллага эдгээр хүмүүст хариуцлага тооцсон. Тусгаарлах байрнаас гарсан хүмүүсийн хаяг байршлыг шат шатанд нь хорооны ажилтан, цагдаа, нийгмийн ажилтан хариуцан ажиллаж байгаа. 

Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд хариуцлагатай байхыг Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ. 

"Маск зүүцгээе" аяныг эхлүүлсэн.  Хэрэв иргэн та маск зүүхгүй бол, та санаатайгаар энэ өвчнийг олон нийтэд халдааж байна гэж үзнэ. Тиймээс бусдын эрүүл мэндэд аюул учруулсан гэмт хэрэгтэн болохгүйн тулд маск зүүхийг Шуурхай штабаас анхаарууллаа. Маск зүүгээгүй бол Зөрчлийн хуулиар иргэн 150,000 төгрөгөөр торгуулна.