News paparazzi : ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС БУСАД ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ 12 САРААР ХОЙШЛУУЛЛАА

Moderator
2020/04/13

Монголбанкны Мөнгөнийн бодлогын хороо өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бусаар хуралдаж дараахь хоёр шийдвэрт хүрчээ:

  1. Бодлогын хүүг дахин нэг нэгж хувиар бууруулж, 9%-д хүргэх
  2. Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэрийг гаргалаа.

Хэрэглээний зээлд цалингийн зээл багтаж байгаа болно.

Ипотекийн зээлийн хувьд ямар нэгэн нотолгоо шаардахгүйгээр хугацаагаа сунгаж байгаа бол бусад хэрэглээний зээлийн хувьд эргэн төлөлт нь хүндрэлд орсон,тасарсан гэх нотолгоо хэрэгтэй гэлээ.

Шинэ коронавирус нь эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг бий болгохын эрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлтийг хүндрүүлэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгүүлж байна гэлээ.