-Би иргэн Г.Загдаагийн ажиллуулдаг “Зөв амьдрах ухаан” ТББ-д өөрийнх нь хүсэлтээр очиж танилцсан юм. Тухайн үедээ үнэхээр зөв ажил эхлүүлжээ, архины хамааралтай иргэдийг ажилтай болгож, орон байраар хангаж байна гэж бодсон. Гэтэл удалгүй тус ТББ-тай холбоотой гомдол тасрахаа байсан. Бид мэдээлэл аваад, гэнэтийн шалгалт хийдэг. Урьдчилаад мэдэгдвэл бүх зүйлийг бэлдээд, жин тан болгочихдог юм. Гэтэл Загдаагийн ТББ руу манай ажилтнууд нэвтэрч чадаагүй. Бид байтугай төрийн байгууллагынхан ч нэвтрэхэд бэрх газар байна лээ.
Нүд ам нь хөх болсон нэг эмэгтэй бидэнд хандан, манай ажилтантай уулзсан. Гэвч Загдаагийн эхнэр манай ажилтныг загнан хөөсөн. Удалгүй өргөдлөө буцаасан. Тэр эмэгтэй хүний эрхэнд байсан учраас өргөдлөө буцаасан болов уу. Бид энэ ТББ-ы талаар хуулийн байгууллагуудад хандсан боловч прокуророос олон сар өнгөрсөн хойно “Иргэн Г.Загдаад хэрэг үүсгэх үндэслэл бүрдээгүй” гэж хариу өгсөн.
Тэд төрийн байгууллагуудаас нийт 833 сая төгрөг авсан баримт бий.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж жил гаруйн өмнө Г.Загдаатай утсаар ярьсан бичлэг ил болсон юм. Энэ талаар түүнээс лавлахад “Энэ бичлэгтэй холбогдуулан намайг их дарамталж байна. Би түүнд “Чи хүнтэй зөв харьц. Хүнтэй арслан бар шиг харьцах юм” гэж хэлсэн. Бичлэгээс тэр хэсгийг хассан байна лээ. Архины хамааралтай иргэд янз бүрийн л ааш араншинтай байдаг байх. Би үүнийг ойлгож байна. Гэтэл миний гөлөг гэж хэлсэн үгэн дээр дөрөөлж байна. Бид 40 орчим минут ярилцсан. Г.Загдаа над руу байнга над руу ярьдаг. Түүнд өгсөн миний зөвлөгөөг ч хассан байсан”. Би олон удаа түүнтэй яриад, аргаа бараад “Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьц” гэж хэлсэн нь одоо Г.Загдаад их олз болж байна. Хүн гөлгийг хөөрхийлж өхөөрдөг биз дээ. Би тэр утгаар нь хэлсэн. Би хэлсэн үгэндээ хариуцлага хүлээнэ.
“Зөв амьдрах ухаан” ТББ-д аудитын шалгалт хийх ёстой. Энэ газрын үнэн дүр төрх олон нийтэд ил болчихлоо" гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт хохирогч н.Халиунаа гэх бүсгүй хэвлэлийн бага хурал хийн, иргэн Загдаа өөрийг нь удаа дараа хүчирхийлсэн гэсэн юм. Иймд Загдааг баривчлан, 461 дүгээр хорих ангид 48 хоногийн хугацаагаар түр саатуулсан юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай